ӨРНИЙН ЗУРЛАГА 2012.04.14
2012 оны 4 сарын 14

 

 

 “Бүхнийг мартаад тэнгэрт нисмээр тийм нэг өдөр...”

Хонины ордны бүсгүйчүүд

Хонины ордныхны хувьд өнөөдөр аливаа зүйлд сэтгэл хангалуун бус таагүй өдөр. Дотны хүнтэйгээ муудалцаж магадгүй. Хэн нэгэн та хоёрын  дунд яс хаясан байна. 

Өнөөдөр таны  хожмын ажилд хэрэг болох шинэ танилтай болно.  Бас инэ хайртай учирч, сэтгэл догдлом  үдшийг өнгөрөөнө.  Ажлын санал ирнэ.

 

Үхрийн ордны бүсгүйчүүд

Үхрийн ордныхны хувьд өнөөдөр янз  бүрийн сайн, муу зүйлүүд тохиолдох өдөр.  Эргэн тойрныхоо уур амьсгалыг мэдэрч  асуудалд ханд. Таны  мэдрэмж өндөр байна. Хэн нэгний асуудлыг шийдвэрлэх гээд хэрэггүй.  Ажилдаа хэрэгжүүлэх шинэ санаанууд төрнө. Тэмдэглэлийнхээ дэвтэрт бичээд аваарай, хэрэг болно.

Хайр сэтгэлийн холбоо үүсгээд хэрэггүй. 

 

Ихэрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр ихрийн ордныхны хувьд орчингоо өөрчилж, таагүй мэдрэмжүүдээсээ салах өдөр.  Аялал зугаалгаар яв. Өөрийгөө амраа. Шинэ мэдрэмж, шинэ эрч хүчийг  байгалиасаа ав.

Өнгөрсөн өдрүүдийн таагүй дурсамжаасаа сал. Найзуудтайгаа зөвлөлд.  Угийн сэргэлэн цовоо ихрүүд өнөөдрийг алдаж болохгүй.  Ирэх өдрүүдийнхээ сайн сайхны төлөө, өнөөдрийг өөртөө л зориул.

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийний ордныхны хувьд зөн совиндоо итгэх өдөр. Таны сайхан зүүд биелэнэ. Таны совин зөв байх болно.  Замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байгаарай. Холын замд гарсны хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд хэвийн. Гэр бүлийнхэндээ цаг зав гарга.  Хамтдаа кино театр яв.

 

Арслангийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр арслангийн ордныхны хувьд  хайр дурлал, сайн сайхан  бүхнээр дүүрэн аз жаргалтай өдөр. Хайрын үгээр хүмүүсийг баярлуул. Би чамд хайртай гэдэг үгийг харамгүй хэл.  Хариуд нь  сайхан эрч хүч, энергийг мэдэрнэ. Ажлын ачаалалаа багасгаж, эрүүл мэнддээ анхаар. Амралтын өдрийг жинхэнэ утгаар нь амарч өнгөрөө.

 

Охины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр охины ордныхны хувьд бүтээлч байдал давамгайлсан өдөр. Хийж байгаа  ажил чинь бүтэмжтэй, үр дүн нь шууд мэдрэгдэнэ.  Эрүүл мэнддээ анхаарч, эмчид  үзүүлж, шинжилгээ хийлгэхэд сайн өдөр. 

Спортоор хичээллэж, явган алх.  Дасгал хөдөлгөөн хийснээр та эрч хүчтэй болно. Ирээдүйн  их ажлынхаа талаар ахиад хүмүүстэй ярилцаж зөвлөгөө ав.  Үр хүүхдүүдтэйгээ ойр дотно  байж, дотны яриа өрнүүл. Тэд тань нууцаа нээнэ.

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Жинлүүрийн ордныхон өнөөдөр аз жаргалаар дүүрэн байна. эрч хүчтэй байна. ажил үйлс нь бүтэмжтэй сайхан байж, сэтгэл санаа өөдрөг болно. Бүтээлч санаагаа хэрэгжүүлж эхэл. Хайртай хүмүүсээсээ урмын үг сонсож баярлана.

Гэр орондоо нам гүм, тайван орчныг бүрдүүл.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцийн ордныхны хувьд гэр бүлтэйгээ хамт байх өдөр.  Таны амьдралын хэцүү үеүд ард чинь үлдэж байна гэж бод. Хүүхдүүддээ цаг зав гарга.  Ганц бие хилэнцүүд сохор болзоонд яваад хэрэггүй.  Шинэ дурлал чинь бүтэмжгүй байна. Эрүүл мэнддээ санаа тавь. Хоолны  хордлого авахаас сэргийл. Идэж, ууж байгаа зүйлдээ анхаар.

 

Нумын ордны бүсгүйчүүд

Нумын ордныхны хувьд өнөөдөр сонголт хийх өдөр.  Амьдралын чухал асуудлуудаа хойш нь тавиад  амрахыг хичээ.  Хайр сэтгэл, ажил хоёрын аль нэгийг нь сонгох хэрэг гарна. Өнөөдөр алдаж өнгөрүүлсэн цаг хугацааны тухай бодож, шаналах хэрэггүй.  Харин дараагийн том алхамаа хийх тухай бод.  

 

Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрын ордныхны хувьд болгоомжтой  байх өдөр.  Санхүү, мөнгөтэй асуудал таныг зовооно.  Амьдралын баяр баясгаланг мэдэрч гадуур гар.  Кино театр, ресторан яв. Жаахан дарс уусан ч  болно шүү дээ.  Таны санааг  зовоогоод байгаа зүйлүүдээ мартахыг хичээ. 

Өөртөө цаг зав гарга. Гадаад үзэмжиндээ анхаар. Тэгвэл сэтгэл чинь сэргэнэ.

 

Хумхын ордны бүсгүйчүүд

Хумхын ордныхны хувьд сэтгэлийн хөдөлгөөнтэй, өөрийгөө таньж мэдэх өдөр.  Таны  нэр хүнд өснө. Өөрийнхөө тухай  өөрөөсөө асуу. Сүүлийн үед эвдрээд байгаа зангаа зас.  Дэлгүүр явж өөртөө хувцас ав. Сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд ханддагаа боль.  Бүтэлгүй байсан ажлууд эхнээсээ бүтнэ.

Хайр дурлалын  мэдрэмж чинь гайхалтай байна.

 

Загасны ордны бүсгүйчүүд

Загасны ордныхны хувьд  өнөөдөр анир чимээгүйн дунд ганцаараа байх өдөр.  Эсвэл хайрттайгаа, хамгаас дотно найзтай хамт байж, сэтгэлээ онгойтол ярилц.  Та амар амгалан  байдлыг мэдэрч чадвал  сэтгэл тань тэнэгэр сайхан болно.  Хайр дурлалын хувьд сайхан болзоо таныг хүлээж байна.

 

 

 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл