Үс сайхан бол, зүс сайхан
2012 оны 10 сарын 6

Үсний засалт бол тухайн хүний стиль имиджийг тодорхойлдог хамгийн гол үзүүлэлт болдог. Харин үсээ янз бүрээр засч, тайрч, хими хийлгэж өөрчилж болдог ч үсний эрүүл мэнд хамгийн чухал.  Үс арчилгааны тухай ам дамжин яригддаг олон арга байдаг. Бид энэ удаад үсний мэргэжилтнээс цөөхөн хэдэн асуултын хариулт авсанаа хүргэж байна.














Үс яагаад тослогтдог вэ?

Хүний үсийг хуурай, тослог гэж хоёр ангилдаг. Та юуны түрүүнд өөрийнхөө үсийг энэ хоёр ангиллын алинд нь хамаарагдахыг мэдэх хэрэгтэй.

Тослог үсний гадаргуун дээр маш их хэмжээний тос байдаг. Үүнийг арилгахын тулд тусгай буюу тослог үсний шингэн саван, бүтээгдэхүүнийг хэрэглэх ба өдөр бүр үрж угаах хэрэгтэй. Тослог үсийг угаахгүй  удвал, үс бохирдож нян үүсдэг.

Үсээ хурдан хугацаанд ургуулахад хамгийн оновчтой арга юу вэ?

Хүний үс дөрвөн улирлын турш өөр өөр онцлогтой байдаг. Хавар хуурайшиж, зун ургадаг. Харин намарт үс унадаг бол өвлийн улиралд үс салаалж, хуурайшиж гэмтдэг. Хүний үс нэг сарын хугацаанд 1см ургадаг. Үсээ хурдан хугацаанд ургуулах хамгийн энгийн арга бол үсээ өдөр бүр угааж, самнаж байх хэрэгтэй. Чийг, тэжээлийг үсэндээ  байнга өгч өөрийн үсний онцлогт таарсан бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.            

Үсээ байнга сүлжихээр ургалтанд сайнаар нөлөөлдөг гэж үнэн үү?

Үсээ байнга сүлжихээр, хими хийлгэхээр үс урт ургадаг гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг. Энэ бол худлаа яриа. Өдөр бүр үсээ сүлжиж, чанга боогоод байвал хуйх л сунадаг.

Т.Тунамал
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нэг. Хэзээ ч битгий цадтал ид. Өдөрт зуршил болсон 2.500 калори бус 1.500 калори байхад л  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
“Үрчлээнээс бид хаашаа ч зайлахгүй. Залуужсан эмгэн, өвгөн гэхээр инээдтэй санагддаг юм. Шинэ цэцэрлэг болон хуучин цэцэрлэгт хүрээлэн гэж байдаг даа. Эдгээр цэцэгт хүрээлэнг арчилсан уу гэдэг асуудал бол өөр асуудал юм. Хүний нүүр ч үүнтэй адил: арчилсан эсэх нь нүдэн дээр ил. Буйдан дээр юу ч хийхгүй зүгээр хэвтээд байвал ямар байдалтай болох нь хэнд ч ойлгомжтой”.

Сүүлийн сэтгэгдэл