Эх хүн, эмэгтэйчүүд, үр хүүхэд
2012 оны 3 сарын 6

Энэ хорвоод эцэг эхийн хайрыг гүйцээж төлөх хүн гэж нэгээхэн ч үгүй билээ. Тэр тутмаа биднийг 10 сар тээн, ангир уургаа амлуулж, нойр хоолоо умартан хүн болгох гэж амиа тавьдаг ээж нарын ачийг яалтай билээ. Гүйгээд гэртээ ороод ирэхэд ээж л байхгүй бол ямар ч өнгө үгүй, санасан бодсон, догдолсон сэтгэлээ уудлахад ээж байхгүй бол утга учиргүй. Тэгэхээр ээж гэдэг бидэнтэй холбогдсон эрдэнэ ажээ.

Монгол хэлэнд эцэг, эх, ээж, эм, эмэгтэй, эгч, эмээ гээд гэгээлэг, бидний хайрладаг хүн болгон энэ нэг Э үсгээр эхэлдэг байх юм. Бусад хэлэнд ийм тохиолдол байдаг билүү гээд бодоод үзсэн чинь санаанд орохгүй юм. Орос хэлэнд мама, папа, бабушка, англи хэлэнд father, mother, sister, франц хэлэнд mère, père, grand-mère, soeur гээд л нэг үсгээр эхэлсэн үг миний мэддэг цөөхөн хэлэнд байхгүй болж байна л даа.

За тэгээд бодоод байх нээ, энэ Э-гээр эхэлсэн үг бүгд энэрэл, элбэрэл, эв түнжин, эе эв, энх тайван гэсэн сайхан үгтэй нэг жимээр холбогдож байгаа юм шиг санагдана. Энэ бүгдийг нуршин дурьдахын учир нь ерөөс эх хүн, ээж хүн гэдэг энэ сайхан бүхний эх ундарга, утга учир, айл гэрийн түших багана, авааль нөхрийн хань, үр хүүхдийн түшиг, төрөл садны гүүр, улс орны нүүр царай болдогтой хэн ч маргахгүй бизээ.

 

Би өөрөө залуу хүн хэдий ч өнөөгийн эмэгтэйчүүдийн гэр бүлээ авч яваа байдал, үр хүүхэддээ тавьж буй анхаарал халамжинд үргэлж шүүмжлэлтэй ханддаг юм. Нэг үеийг бодоход эмэгтэйчүүд их боловсролтой, мөнгөтэй, эрх мэдэлтэй болжээ. Түүнийг дагаад хэт эд хөрөнгийг шүтсэн, баруунжсан үзэл бодол ихэнх эмэгтэйчүүдийн оюун ухаанд гүн шингэсэн байна. Эмэгтэй хүн гэж хэн бэ гэдэг асуудал цаг үеийн урсгалаар өөрчлөгддөг хэдий ч ээж, эх, хань гэдэг үндсэн үүрэг нь хэвээр байгаа гэж боддог. Эд хөрөнгийг хэт шүтсэн үзэл хүчээ аваад ирэхээр гэр бүлийн тэнцвэрт байдал алдагдан, эмэгтэйчүүд амьдралын утга учрыг мөнгөнөөс олж авах гэдэг харалган бодолтой болж хувирна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
1. Үргэлж аюулгүй бэлгийн харьцаанд орж бай. Найз залуу чинь БЗХӨ тусахгүй гэдэгт маш итгэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл