Өндгөвчөө хайрлацгаая...
2012 оны 7 сарын 6

Энэ удаагийнхаа эрүүл мэндийн зөвөлгөөгөөрөө өндгөвчний тухай бяцхан зөвлөлгөөгөө хүргэе! Эмэгтэйчүүд биднийг эрчүүдээс ялгадаг нэг эрхтэн бол өндгөвч. Өндгөвч бол эмэгтэй хүний аз жаргал, гоо сайхан, залуу нас... энэ ч утгаараа өндгөвчийг эмэгтэй хүний хоёр дахь “зүрх” гэж нэрлэдэг.

Эмэгтэй хүнд өндгөвч гэж дотоод шүүрлийн булчирхай байдаг. Өндгөвч цаг ямагт хайрлаж, арчилж байх хэрэгтэй. Өндгөвч ямар байна, эмэгтэй хүний царай яг тийм л болдог. Хүйтний улиралд доороосоо даарснаас, үр хөндөлт хийлгэснээс өндгөвч үрэвсдэг. Өндгөвчний үрэвслийг эмчлүүлэхгүй удвал ядрах, уур уцаартай болж, хөх жижгэрэх, бас хөгширөлт явагддаг. Бүр хавдар, хорт хавдар ч болох аюултай. Өндгөвчний үйл ажиллагаа удааширч өвчилснөөс болж:

-Арьс хуурайшиж, үрчлээ гардаг

-Сарын тэмдэгийн мөчлөг алдагдаж, улмаар дотоод шүүрлийн өөрчлөлтөөс болж хөх жижгэрч, биеийн галбир хүртэл өөрчлөгдөж турна, эсвэл хэт таргална 

-Амархан ядарч, ууртай, нойр муутай болдог.

Эдгээр зовиураас урьдчилан сэргийлж өндгөвчөө эрүүл байлгахын тулд хамгийн нэгдүгээрт доороосоо даарахгүй байх, бэлгийн ариун цэврийг сайтар сахидаг байх хэрэгтэй. Өндгөвчний массажны тухай ойлголтыг манай эмэгтэйчүүд тэр бүр мэддэггүй. Хөгжилтэй орны эмэгтэйчүүд өндгөвчний массажийг нүүр массажнаас илүүд үздэг. Өндгөвчинд тэжээл өгч, массаж хийсний үр дүнд:

-Өндгөвчний үйл ажиллагаа сайжирна, сарын тэмдэг цаг хугацаандаа зовиургүй ирнэ

-Хөгшрөлтөөс хамгаална

-Батга, сэвх гарахаас сэргийлнэ

-Цэвэршилтийг удаашруулж, залуужуулна

Өндгөвчний массажийг тогтмол хийлгэж заншвал сэтгэл санаа өөдрөг байж, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлж, таньд аз жаргал бэлэглэх болно. Хоёр дахь “зүрх”-ээ хайрлацгаая бүсгүйчүүдээ!

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хятадын анагаах ухааны нэгэн гайхамшиг бол хүний биед байгаа цэгээр дамжуулан эмчлэх явдал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл