ГЭРЛЭЛТ БОЛОН ГЭРЛЭЛТ ЦУЦЛАЛТ
2012 оны 2 сарын 2

 

 

            Өмнөх нийтлэлээрээ миний бие та бүхэндээ гэр бүлийн тухай хууль зүйн ойлголтын талаар товч мэдээлэл өгсөн билээ.

Тэгвэл өнөөдрийн нийтлэлээрээ гэрлэхэд харшлах шалтгаанд юу хамаардаг, гэрлэлтийг хэрхэн цуцалдаг талаар мэдээлэл өгөхөөр шийдлээ. Учир нь манай нэгэн уншигч энэ талаар мэдээлэл авахыг хүсчээ.

Гэрлэлт нь хэдийгээр 18 наснаас дээш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сайн дурын харилцаан дээр үндэслэдэг ч гэрлэхэд харшлах шалтгаан, гэрлэлтийг бүртгэхгүй байх үндэслэл гэж бий. Үүнд:

            1. Өмнөх гэрлэлт хүчинтэй буюу өөрөөр хэлбэл өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа бол,

            2.Гэрлэгчдийн хэн нэг нь 18 насанд хүрээгүй бол/зарим тохиолдолд насанд хүрээгүй хүнийг шүүхээс эрхийн бүрэн чадамжтай хэмээн тогтоож болдог бөгөөд ийнхүү чадамжтай хэмээн тогтоогдсон хүнд энэ нөхцөл хамаарахгүй/,

            3.Төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх,

             4. Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр хоорондоо гэрлэх,

             5. Үрчлэгч, үрчлүүлэгч хоёр хоорондоо гэрлэх,

             6. Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байвал гэрлэж болдоггүй байна.

 

            Дээрх нөхцөл байдлууд байхгүй тохиолдолд хүмүүс өөр хоорондоо чөлөөтэй гэрлэж болдог. Хэдийгээр хүмүүс чөлөөтэй, харилцан тохиролцож гэр бүл болдог ч өнөөдрийн байдлаар гэрлэлт цуцлалт буюу гэр бүл салах явдал маш их болжээ.

 

            Гэрлэлтийг шүүхийн болон захиргааны журмаар цуцалж болно.

 

Хэрэв гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд гэрлэгчид энэ тухай тус тусдаа өргөдөл бичиж, гарын үсгээ зуран иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад өгнө. Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага талуудын хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцална.

 

Харин 18 хүртэлх насны хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай болон талуудын хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гэрлэлтийг шүүхийн журмаар цуцална.

            Гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандахдаа дараах баримтуудыг бүрдүүлж нөгөө талынхаа оршин суугаа газрын шүүхэд хандана. Үүнд:

            1.Шүүхэд хандаж гаргах өргөдөл буюу албан ёсны хэллэгээр нэхэмжлэл 2 хувь/нэхэмжлэлд хэзээ гэр бүл болсон, хэдэн онд хэн хэн гэдэг хүүхэд төрсөн болох, яагаад гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа товч дурьдаж хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар хүсэлтээ бичнэ/,

            2. Гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            3. Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            4.Хэрэв бага насны хүүхэдтэй бол өрхийн эмчийн хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт,

            5. Хорооны засаг даргын тодорхойлолт,

            6. Эд хөрөнгийн маргаантай тохиолдолд тухайн хуваах эд хөрөнгийнхөө үнэлгээнээс хамаарч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэрэв ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 70200 төгрөг байна/

 

            Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шүүгчид хуваарилах бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэдэг. Иргэний хэрэг үүссэн өдрөөс хойш хэргийг 60 хоногийн дотор анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг.

            Гэрлэлт цуцлалтыг шийдвэрлэх үед хүүхдийн асрамжийг тогтоох асуудал нэн чухал байдаг бөгөөд хэрэв хүүхэд 7-оос дээш настай бол хүүхдээс хэний асрамжид үлдэх талаар өөрийнх нь саналыг асуудаг.

Мөн шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх хугацаа өгч болдог. Энэ хугацаанд талууд эвлэрээгүй тохиолдолд шүүх гэрлэлтийг цуцална.

             Хэрэв гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл хохирол учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрлийн хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг шууд цуцална.

            Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна.

             Гэхдээ гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эргэж гэрлэж болох бөгөөд энэ тохиолдолд эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргах юм бол өөр хүнтэй гэрлэсэн байгаа эсэхийг хянан үзсэний үндсэн дээр гэрлэлтийг сэргээж болно.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл