Зүүдний тайлалаас
2012 оны 7 сарын 17

Бидний зүүдэнд хачирхалтай зүйлүүд ордог: зүүдэнд шүд унах, үсээ тайруулах, эсвэл гараар дүүрэн үс ургаж байна гээд л... Зүүдэнд шаналахын хэрэг байна уу? Энэ тухай  уншигч та бүхэндээ хүргэе.

Зүүдний тайлал: шүд

Зүүдэндээ шүд харах юм бол өвчнийг зөгнөх буюу залхмаар хүмүүстэй уулзана.

Цагаан, цэвэр шүд зүүдлэвэл сайн мэдээ дуулах буюу удахгүй мөнгөтэй болно. Харин харлаж хорхойтсон шүд харах юм бол өвчин тусах, хамаатан садантайгаа холбоотой муу мэдээ сонсоно. Шүдний тухай зүүдээр муу шүднээсээ салж цагаан шүдтэй болж байна гэж  зүүдлэвэл хөнгөн өвдөнө.

Хиймэл шүд зүүдэндээ харах юм бол энэ нь таны ойр дотны хэн нэгний хуурамч зангийн бэлэгдэл юм. Харин алтан шүд зүүдэндээ харвал баялагтай болохын дохио. Тэгшхэн шүд харвал багахан бөгөөд эвгүй явдлын шинж. Хэрвээ та зүүдэндээ итгэдэг бол муруй шүд нь ойрын үед хийх амжилтгүй худалдан авалтыг чинь зөгнөнө.

Зүүдэндээ шүдээ өвдөж байна гэж харвал тун удахгүй үдэшлэгт уригдана.

Хэрвээ эмчид шүдээ авахуулж байна гэж зүүдлэвэл хүндээр өвдөнө. Зүүдэнд чинь хэн нэгэн шүдийг чинь цохиод хугалсан бол өөрийг тань хорлох дайсан чинь байна гэдгийг харуулж байна.

Хэрвээ шүд өөрөө унаж байна гэж зүүдлэгдвэл ойр дотны чинь хүмүүс өвдөх аюултай.

Шүд унаж байна гэж зүүдлэхэд азгүй явдал тохиох буюу ойр дотны хэн нэгэн нас барна.

Мөн өөр тайлал байдаг: хэрвээ шүд унаж байна гэж зүүдлэвэл энэ нь таны зорилгоо биелүүлэхэд чинь саад болж байгаа  бодлогогүй занг тань хэлж байна. Мөн зүүдэндээ шүд унахыг харвал гэр бүлийн аз жаргал болон амжилт чинь дахин өсөхийг хэлж байгаагийн илрэл мөн.

Хэрвээ шүд чинь хөдөлж байна гэж зүүдлэвэл гэр бүлд шинэ хүн нэмэгдэх зөн. Зүүдэндээ шүдээ угааж байна гэж харвал гэр бүлийн асуудлаа шийдэхийг зөвлөж байна.

Зүүдний тайлал: үс

Зүүдээр бол үс нь сайны бэлгэ тэмдэг.

Урт үс зүүдлэвэл – холын замд гарах, богино үс нь – ирээдүйн азгүй явдлыг зөгнөнө. Буурал үс нь сэтгэлийн амар амгалан болон урт удаан насыг зөгнөдөг.

Өөрөө өөрийнхөө үсийг тайрч байна гэж зүүдлэвэл энэ нь уйтгар гуниг, ойр дотныхонтой холбоотой мөнгөний асуудалтай холбоотой. Хэрвээ зүүдэнд үс унаж, шингэрч байна гэж зүүдлэвэл амьдралын энерги, эрч хүчээ зөв хуваарилан зарцуулахыг бодох хэрэгтэй болох нь. Өөрийнхөө хүчийг хамгаалах хэрэгтэй, эрүүл мэндээ муутгах амархан, харин сэргээх хэцүү байдаг.

Зүүд тайлал: цус

Цус нь бас сайн зөнг зөгнөдөггүй: зүүдээр бол цус нь шинээр танил болохдоо болгоомжлохыг сануулдаг. 

Их хэмжээний цус зүүдлэх нь хайр дурлалтай холбоотой хүслийг биелнэ гэж үздэг. Хэрвээ зүүдэндээ итгэдэг бол орон дээрх цусны толбыг зүүдлэвэл энэ нь чиний хайрт хуурсны шинж.

Хувцсан дээрх цус нь чиний албан тушаал дэвшихэд хэн нэгэн саад болж байгааг харуулж байгаа юм. Цагаан хэрэглэл дээрх цус нь хүүхэдтэй болохыг зөгнөдөг аж.

Харин газар дээр цус байна гэж зүүдэндээ харвал энэ нь: чамайг чухал асуудлыг шийдэх хэрэгтэйг хэлж байна. Гэхдээ ийм чухал зүйлд яаралгүй сайн бодох хэрэгтэйг урьдчилан сануулж байна.  Хэсэгхэн хүлээ, амьдрал өөрт чинь зөв чигийг заана. Гар чинь цус болж байна гэж зүүдлэвэл ажил дээр чинь асуудал гарна.

Хэрвээ ус чинь цус болж хувирч байна гэж зүүдлэвэл ойр дотны хүний чинь бие муудна.

Хэрвээ чи зүүдэндээ цусанд хутгалдаж байна гэж зүүдлэвэл чи хамгийн дотны найзынхаа амьдралд тус хүргэхийг өгүүлж байгаа хэрэг. Хамраас чинь цус гарч байна гэж зүүдлэвэл энэ нь мөнгөний гарз учирна, харин амнаас цус гарч байна гэж зүүдлэвэл ойр дотныхонтойгоо зөрчилдөнө.

Зүүдэндээ цусны шинжилгээ өгч байна гэж зүүдлэвэл амьдралын аар саар зүйлд цагаа гарздаж байгааг  хэлж байна. Та бүх асуудлаа цаг тухайд нь хийж гүйцээхийг хичээх хэрэгтэйг сануулж байна.

Зүүдний тайлал: Гар

Хэрвээ биегүй зөвхөн гараа тусад нь харж байвал аюул ойртож байгаагийн дохио.

Зүүдний тайллаар бол зүүн гар нь: Аль эрт төлөвлөсөн санаагаа амжилттай хэрэгжүүлж чадахыг сануулж байна.   

Харин баруун гар нь эвгүй зүүд бөгөөд ойрын хугацаанд өөрийнхөө амьдралын үнэ цэнэтэй чухал зүйлийг алдаж магадгүй.

Хэрвээ цэвэрхэн гар зүүдлэвэл урт удаан нас, харин бохир гар нь хууралтыг зөгнөдөг.

Үстэй гар зүүдлэвэл ажил дээрх чухал өрсөлдөөн. Гарыг тань үнсэж байна гэж зүүдлэвэл, өөринхөө зан чанарыг хянаж, болгоомжтой байхыг сануулж байна гэсэн үг.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
“Victoria’s Secret”-ийн загварын шоунд оролцсон анхны ази загвар өмсөгч, “Forbes” сэтгүү  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл