Хүүхдүүд яагаад телевизийн зар сурталчилгааг үзэх дуртай байдаг вэ?
2012 оны 7 сарын 25

Телевизийн зар сурталчилгаа хортой юу? Мэргэжилтэнгүүд бүх төрлийн телевизийн зар сурталчилгааг хэтэрхий хортой гэдгийг судалгаагаар нотолсон байдаг. Зурагтын өмнө сууж хоол идэх нь ходоодны үрэвсэлд хүргэдэг бол зурагтанд ойрхон суух нь харааг муутгадаг байна. Чөлөөт цагаа цэвэр агаарт тоглож өнгөрөөхийн оронд хоногийн ихэнх цагийг зурагт үзэж өнгөрүүлэх нь өсөж яваа хүүхдийн бие бялдарт муугаар нөлөөлөх нь гарцаагүй үнэн ажээ. Хүүхдүүд яагаад чөлөөт цагаа зурагтын зарыг илүүд үздэг вэ? 

Яагаад гэвэл, тэр чанга дуутай

Сурталчилгаа нь ямарваа нэгэн нэвтрүүлгээс дуугаараа ялгаран цохидог. Ийм содон чимээ нь бага насны хүүхдүүдийн сонсголыг цочроон анхаарлыг нь татдаг.

Яагаад гэвэл, тэр энгийн бөгөөд богинохон

Хүн хэдхэн минутын мэдээлэлд анхаарлаа сайн хандуулаад, дараа нь амсхийх буюу анхаарал нь сарнидаг байна. Хүүхдийн анхаарал насанд хүрсэн хүнийхийг бодвол 3-5 минутаас илүүгүй байдаг.

Яагаад гэвэл, тэр үлгэртэй адилхан

Сурталчилгааны зохиол нь төгсөл байдаггүй ч, дүр нь хүүхдийн сэтгэлд хоногшиж чаддаг. Хүүхдийн хувьд барааны тухай, тод зураглалтай, хүүхэлдэйн кино мэт богинохон “үлгэр” шиг болохоор тэдэнд таалагддаг. 

Яагаад гэвэл гоё

2-3 настай хүүхдүүд ямар ч шинэ мэдээллийг яг л хөвөн усыг шингээхтэй адил хүлээж  авдаг. Сурталчилгаа нь хэдий тод зураглалтай, анхаарал татам байх тусмаа хүүхдэд сонирхолтой. Хүнсний тухай, гоё сав, өнгөлөг баглаа боодолтой сурталчилгаанаас хүүхэд нүдээ ч салгаж чаддаггүй байна.  Сурталчилгаа хийдэг газрууд өнгө будаг, зураг чимэглэлийн чанарт гар татдаггүй.

Яагаад гэвэл тогтмол гардаг

Давталт – энэ бол сургалтын эх булаг. Харин сурталчилгаа нь сонирхолтой нэвтрүүлгийн эгзэгтэй агшинг тааруулан тасалж үзүүлдэг хэлбэрээрээ онцлог. Ямар нэгэн богино хэмжээний шүлэг юм уу, түүхийг уншаад ч цээжилдэггүй бол харин  сурталчилгаанд явах түүхийн баатрыг эсвэл  шүлэг дууны үгсийг тэр дор нь цээжилдэг. 

Яагаад гэвэл амьдралд хэрэгтэй

Сурталчилгаанд аав, ээж, гэр бүл, нохой, байшин гэх мэт танил дүр, дүрсийг хэрэглэдгээрээ онцлог. Хүүхдүүд дасал болсон орчин, дэлхий ертөнцтэй танилцаж чаддаг. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд энэ нь амьдралын сургууль нь болдог аж.

Яагаад гэвэл тэр шүүмжилдэггүй

Насанд хүрэгчид хэрэггүй мэдээллийг шүүж чаддаг бол 4-6 насны хүүхдүүд үүнд бэлтгэгдээгүй байдаг. Болж байгаа үйл явдалд дүн шинжилгээ хийх үе нь зөвхөн шилжилтийн насанд нь бүрэлддэг байна. Ийм болохоор л сурталчилж байгаа бүтээгдэхүүн хамгийн сайн нь гэж итгээд эцэг эхээсээ  зөвхөн түүнийг л авч өгөхийг шаарддаг. 

Яагаад гэвэл түүнд томчууд дургүй, түүнээс айдаг

Хүүхдүүдийн хувьд сурталчилгаагаар гарсан тоглоомыг авч өгөх нь тэдэнд яаж хандаж, хайрлаж байгаагийн баталгаа гэж давхар ойлгодог аж. Харин өсвөр насны хүүхдүүд сурталчилсан барааг хэрэглэх нь үе тэнгийхэнтэйгээ зэрэгцэх нэгэн амжилтын хэмжүүр  гэж боддогоос  бодит болон оюун санааны дутагдлаас шаналдаг (жишээ нь, нүүрэн дээр гарсан батга) байна.    

Зар сурталчилгаа нь нэг талаас бодит байдал руу “ойртуулж” байгаа ч, нөгөө талаасаа ямарваа нэг зүйлийг хуулийн талаас нь зөрчиж байдаг. Жишээ нь: киноны эмгэнэлт хэсэгт нэвтрэн орсноор сурталчилгаа нь зөвхөн үйл явдлыг таслаад зогсохгүй сэтгэл хөдөлгөсөн орчныг эвддэг. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд хортойгоор нөлөөлдөг. Тухайлбал хүүхэд өөрийн эрхгүй сурталчилгааны баатруудын үйл хөдлөл, үг яриаг дууриаж эхлэх гэх мэт.

Сурталчилгаанаас холдуулах хамгийн энгийн арга нь

Хүүхдэдээ зурагт бага үзүүлж, хамтдаа салхинд гарах, найз нөхөдтэй нь тоглуулах, ном уншуулж, зураг зуруулах, дүрслэн бодох чадварыг нь хөгжүүлэх дасгалуудыг түлхүү хийлгэх зэрэг болно.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл